LIVE: Ё.Баатарбилэг: 14 413 иргэний 16 тэрбум төгрөгийн зээлийг тэглэнэ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Тэрээр уг тогтоолын төслийн талаараа тайлбар өглөө.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

-Боловсролын зээлийн сангийн журам өөрчлөгдөх ёстой юм. Боловсролын зээлийг амьжиргааны түвшин доогуур, өнчин гэх мэт суралцагчдын сургалтын төлбөрийг хөнгөлдөг. Ингэхдээ төгсөөд таван жил эх орондоо ажилласны дараа дипломыг нь өгнө гэж гэрээ байгуулдаг.

Одоо Энэ бол 2008-2016 оны хооронд суралцсан иргэдэд хамааралтай. Түүнээс өмнө 26 мянган оюутны 11 тэрбум төгрөгийн гэрээг дүгнэж дипломийг нь олгосон.

Тиймээс тодорхой хэмжээний гэрээний үүргээ биелүүлсэн төгсөгчдийн дипломыг олгох гэхээр 2012 онд батлагдсан хуулийн дагуу журмыг нь шинэчлэх шаардлага үүсч байгаа юм.

Уг журамд зээлийг эргэн төлүүлэх, тодорхой хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зээлийг хөнгөвчлөх, нас барсан хүмүүсийн зээлийн хүчингүй болгох гэх мэт зүйл, заалтыг тусгаж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.