Анхааруулга: Угаарын хий мэдрэгч дуугарсан бол унтраах хэрэггүй

Өнгөрсөн шөнийн байдлаар найман хорооны найман иргэн хордсон гэх дуудлага ирсэн. Дээрх иргэдийн хувьд хөнгөн хэлбэрээр хордсон бөгөөд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 3-ныг хүртэл нийт хүүхэд 18, насанд хүрсэн 16 хүн хөнгөн хэлбэрээр хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан.

. Ингээд гурван хүүхдээ ЭХЭМҮТ хүргэж тусламж үйлчилгээ авсан байгаа. Иргэдэд анхааруулж хэлэхэд утаа мэдрэгчийг унтраах хэрэггүй.

Агаар сэлгэлтээ хийгээд утаа гарч байгаа газраа хянаж шалгах ёстой болохоос биш угаар мэдрэгчээ унтрааснаар угаарын хийнд хордох эрсдэлтэй.

Түүхий нүүрс борлуулах ажил зогсохгүй байна. . Тэрбээр доод талд нь нүүрсээ хийгээд дээр нь элсээр хучсан байсан. Ингээд нүүрсийг хурааж Амгалан дулааны станцад хүргэж, цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна. Тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгосон.

2c1af0 82288071 2790756720969960 3742799243794972672 n x974 2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.