Хүүхэд хүчирхийлсэн Б.Учралсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны U15 охидын шигшээ багийн менежерээр ажиллаж байх үедээ шигшээ багийн 15 настай охидыг зодож, хүчирхийлэхийг завдсан Б.Учралсайхан ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

LIVE телевизийн “Factcheck” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг “Монголын хөлбөмбөгийн дахь бэлгийн хүчирхийлэл”, “Монголын хөлбөмбөгийн холбоон дахь жигшүүрт гэмт хэргүүд” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн билээ.

Уг нэвтрүүлгийн дараа прокурорын байгууллагаас Б.Учралсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хуульд заасан арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.

"Монголын хөлбөмбөгийн холбоон дахь бэлгийн хүчирхийлэл" нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.