Хандивын 240 сая төгрөгийг зүрхний өвчлөлийн эмчилгээнд зориулахаар УОК шийдвэрлэв

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж” байгууллаа. “Зүрхний шигдээсийн нэгж”-ийн үйл ажиллагааг өнөөдөр нээж Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин үг хэлэв.

Тэрбээр хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрхний шигдээс өвчнийг хугацаа алдахгүйгээр эмчлэх боломжийг нэмэгдүүлэх бие даасан нэгж байгуулагдаж байгаа нь нэн чухал.

“Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж, зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, үйлчлэгч бүх хүнд Улсын Онцгой Комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлье..

Иймд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хандиваас нэгж үнэ нь 120 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалийн хоёр аппаратыг худалдан авч өгч байна гэлээ.

Түүнчлэн .

95f2677b50a692a763840b0d317c04b9 

 Зүрхний эмгэг судлалын тасаг нь 40 ортой бөгөөд ашиглалтад орж буй “Зүрхний шигдээсийн нэгж” нь 9 ортой юм. Тус нэгжийг байгуулсанаар зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний титэм судсан дотуур хийгддэг нэг төрлийн нарийн эмчилгээний тусламж үйлчилгээг УНТЭ-т мөн хугацаа алдахгүй, тасралтгүйгээр хийх боломж бүрдэж байгаа юм. 

2efea5c23383af4a196789838d88375b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.