LIVE: Боксын олимпийн эрхийн төлөөх тэмцээн шууд дамжуулалт

 

88220381 3054795937872520 1299210611854409728 o 01 01 01

Өчигдөр манай гурван ширэн бээлийтэн дэвжээнээ гарч бүгд өрсөлдөгчдөө илт илүүрхэн ялалт байгууллаа. Тодруулбал:

  • Эрэгтэйчүүдийн -52 кг жинд Х.Энхмандах Тажикстаны боксчин Шухрат Сабзалиевтэй тулалдан хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авсан. Уг тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. /Шууд дамжуулалтын 1:36:00 цагт манай тамирчны тулаан бий/
  • Эмэгтэйчүүдийн -57 кг жинд Т.Болортуул Папуа Шинэ Гвиней улсын тулаанч Флора Логатай тулалдан мөн цаг дуусахаас өмнө техникийн илт давуугаар буулган авлаа. Тус тулааныг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 
  • Эрэгтэйчүүдийн -69 кг жинд Б.Мишээлт Катарын боксчин Д.Дарумалингамтай тулалдан 5:0 шүүгчдийн саналаар өрсөлдөгчөө буулган авлаа. 

Өнөөдөр манай гурван боксчин тулалдах хуваарьтай ба яг одоо эрэгтэйчүүдийн -75 кг жинд О.Бямба-Эрдэнэ Сирийн тулаанчтай тулалдана. /зургаа дахь тулаан/

Тулааны хуваарь
Тулааны хуваарь

Харин 23:00 цагаас эрэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Чинзориг Папуа Шинэ Гвиней улсын тулаанчтай, эрэгтэйчүүдийн -81 кг жинд Н.Шинэбаяр Вьетнамын тулаанчтай тус тус тулалдана. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.