Ким Кардашиан шоронгоос суллагдсан эмэгтэйчүүдийн хамт Цагаан ордонд зочлов

Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашиан Уэст өнгөрсөн хоёрдугаар сард хүүхэд байхдаа мансууруулах бодистой холбоотой хэргээр баригдаж бүх насаараа хоригдох ял сонссон гурван эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллаж чадсан юм. Хуулийн чиглэлээр суралцаж буй Кардашиан хорих газраас суллагдсан эмэгтэйчүүдийн хамт лхагва гарагт Цагаан ордонд зочилсон байна. Тэднийг Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээж авч уулзсан хэмээн эх сурвалжид дурджээ.

АНУ-ын төрийн тэргүүнүүд гэмт хэрэгтнүүд, ялтнуудын ял эдлэх хугацааг богиносгох, өршөөл үзүүлэх эрхтэй байдаг. .

Реалити шоуны од Кардашиан хуулийн чиглэлээр суралцаж олж авсан мэдлэг чадвараараа улсынхаа шүүх тогтолцоонд нэмэлт өөрчлөлт оруулахыг зорьж байгаа гэдгээ мэдэгдэж байсан билээ. байна.

Кардашианы ачаар өршөөлд хамрагдсан Кристал Мюноз хууль бус мансууруулах бодисны хуйвалдаанд оролцсон хэргээр 2008 онд баригдаж, 18 жилийн хорих ял сонсжээ. Хоригдохдоо таван сартай нялх хүүхдээ үлдээж, ял эдлэх хугацаандаа дахин төрсөн байна. Энэ мэт мансууруулах бодисны гэмт хэрэгт нэр холбогдож, олон арван жилийн хорих ял сонссон бага насны хүүхэдтэй Жудит Негрон, Тайнис Холл нар Кардашианы тусламжтайгаар Ерөнхийлөгчийн ивээлд багтжээ.

 111139375 gettyimages 1149698966

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.