LIVE: М.Оюунчимэг: Түрээсээ хөнгөллөө гэсэн ААН-үүд бодит амьдрал дээр хэрэгжүүлэхгүй байна

Коронавирусийн асуудал иргэд, ААН-үүдийн эдийн засагт ихээхэн хүндрэл үүсгэж байна. Үүнээсээ үүдэн иргэд, ААН-үүдээс өргөдөл, гомдол ихээр ирж байгаа ажээ. Тухайлбал, Өргөдлийн байнгын хороонд ойролцоогоор 2000 гаруй иргэдийн гарын үсэгтэй өргөдөл ирсэн байна.

Энэ талаар өргөдлийн байнгын хороон дарга М.Оюунчимэг:

-Коронавирусийн асуудал дэгдсэнээс хойш иргэд, аж ахуйн нэгжүүдээс өргөдөл, гомдол ихээр ирж байна. Ялангуяа сүүлийн үед түрээслэгчдээс өргөдөл ирж байна.
Хэрэгжүүлэх гээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар очиход хууль эрхзүйн орчин байхгүй учир мөрдүүлж болохгүй байна. Тиймээс ХХААХҮЯ болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дээрх асуудлыг зоцуулах хуулийн төсөл боловсруулсан гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.