ШШГЕГ-ын албаны дарга Х.Ариунболдыг цагдан хорьжээ
ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг цагдан хорьжээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр Х.Ариунболд нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан гэнэ. Тодруулбал, тэрбээр бэл бэнчинтэй, урьд нь өндөр албан тушаал хашиж байсан ч өдгөө ял эдэлж буй хүмүүстэй уулзан, эрүүл мэндийн бичиг гаргаж өгөх, эмнэлэгт хэвтүүлэх хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлэн, үүнийхээ төлөө мөнгө авдаг байсныг эх сурвалж хэлсэн юм. Энэ нь АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр тогтоогдсон тул түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа гэнэ.
Э.Эрдэнэ

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.