LIVE: Т.Болортуул, Б.Мишээлт нар олимпийн эрхийн төлөө
Ази, номхон далайн орнуудын Олимпийн эрх олгох боксын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.

Иордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулагдаж тус тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр /гуравдугаар сарын 4-ний өдөр/ манай улсаас гурван тамирчин тулалдаж байна. Өнөөдөр тулалдаж буй манай тамирчдын оноолттой танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Өнөөдрийн эхний 12 тулаанд эрэгтэйчүүдийн -52 кг жинд Х.Энхмандах Тажикстаны боксчин Шухрат Сабзалиевтэй тулалдан хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авсан. Уг тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Харин яг одоо эмэгтэйчүүдийн -57 кг жинд Т.Болортуул Папуа Шинэ Гвиней улсын тулаанч Флора Логатай /хоёр дахь тулаан/, эрэгтэйчүүдийн -69 кг жинд Б.Мишээлт Катарын боксчин Д.Дарумалингамтай тулалдана /12 дахь тулаан/.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.