Өнөөдөр манай гурван боксчин олимпийн эрхийн төлөө тулалдана
Ази, номхон далайн орнуудын Олимпийн эрх олгох боксын тэмцээн Иордан улсын нийслэл Амман хотноо өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ.
Тэмцээний эхний өдөр манай ширэн бээлийтнүүд тулалдаагүй ба өнөөдрөөс тулалдаж эхлэх хуваарьтай байна. Олимпийн эрхийн төлөө тулалдаж буй манай ширэн бээлийтнүүдтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Өнөөдөр тулалдах манай ширэн бээлийтнүүд:
Эрэгтэйчүүдийн -52 кг жинд 20 боксчин тулалдаж байгаа манай улсаас тулалдаж буй Х.Энхмандах Тажикстаны боксчин Шухрат Сабзалиевтэй тулалдана.

Эмэгтэйчүүдийн -57 кг жинд нийт 18 тулаанч олимпийн эрхийн төлөө тулалдаж байгаа ба манай улсаас Т.Болортуул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Папуа Шинэ Гвиней улсын тулаанч Флора Логатай өнөөдөр тулалдана.

Эрэгтэйчүүдийн -69 кг жинд Б.Мишээлт Катарын боксчин Д.Дарумалингамтай тулалдана.

Тулааны хуваарь /Улаанбаатарын цагаар/:
Гуравдугаар сарын 4-ний өдөр
17:00 цагаас эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн -69 кг жингүүдийн тус бүр дөрөв, эмэгтэйчүүдийн 60 кг, эрэгтэйчүүдийн 52 жингийн тус бүр хоёр тулаан явагдана.
23:00 цагаас эмэгтэйчүүдийн 57 кг жинийн дөрөв, эмэгтэйчүүдийн -60, эрэгтэйчүүдийн -69 кг жингүүдийн тус бүр гурав тулаан, эрэгтэйчүүдийн 52 кг жингийн нэг тулаан явагдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.