LIVE: Прокурор оролцсон 25 тэрбумын авлигын хэргийг ЕТГ-т хүлээлгэн өгч байна

Иргэн Г.Буяндорж Прокурор оролцсон 25 тэрбум төгрөгийн авлигын хэргийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэн өглөө. 

Прокурорууд түүнтэй гэр бүлийн гишүүн, өмгөөлөгчөөрөө дамжуулж 100 мянган долларын гэрээ хийж, 10,000 долларыг нь бэлнээр, 90,000 долларыг хэрэг шийдэгдсэний дараа авахаар тохирсон талаар иргэн Г.Буяндорж хэлэлэ.

Улмаар 25 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ тухайгаа тэрээр,

"Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо БЗД-ийн ерөнхий прокурор Ц.Батболд, улсын ерөнхий прокурор асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн хяналтын газрын прокурор байсан н.Халиун нар миний хэрэгт хяналт хийж байхдаа зохион байгуулалттай ажилласан. н.Халиун нь 100 мянган ам.доллар нэхэж, дарамталсан. Тэр үед би шалгагдаж байсан учраас н.Халиун прокурорын гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Улмаар 16 удаагийн шүүх хуралд орж, компанийнхаа 25 тэрбум төгрөгийн алдсан" гэсэн юм.

Тэрээр сүүлийн үед бизнесийг нь булааж авч байгаа бүлэглэлүүдийн эсрэг төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа учраас нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгана гэж итгэж 65 хуудас нотлох баримтыг Монгол Улсын Төрийн тэргүүнд хүлээлгэн өгч байгаа нь энэ ажээ.

Тэдгээр хүмүүсийн овог нэр, нотлох баримтуудыг бүгдийг баримтдаа хавсаргасан байна.

Г.Буяндорж нь "Ноёд" группийн ерөнхийлөгч бөгөөд Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн нөхөр билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.