Иран улс коронавирустэй тэмцэхийн тулд 54,000 хоригдол суллажээ

Иран улсад Ковид-19 коронавирусийн халдвараар 2,336 хүн халдварлаж, 77 иргэн нас бараад байна. Тус улсын Засгийн газар вирусийн тархалтыг намжаахын тулд хорих газарт ял эдэлж байсан 54,000 хоригдлыг түр хугацаагаар суллах шийдвэр гаргажээ. Эдгээр хоригдлуудыг түр хугацаанд сулласнаар хэт олон хэрэгтэн нэг дор хоригдож байсан шоронгуудын ачаалал буурна гэж үзсэн байна.

Тэдгээр суллагдсан хоригдлуудад коронавирусийн халдварын шинжилгээ хийхэд сөрөг гарчээ. .

Иран улсын Эрүүл мэндийн яамнаас сүүлийн өдөрт Ковид-19 коронавирусийн халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдсэнийг мэдээлжээ. Афганистан, Канад, Ливан, Пакистан, Кувейт, Бахрейн, Ирак, Оман, Катар, Арабын нэгдсэн эмирт улсуудад илэрсэн халдварын тохиолдлууд бүгд Иран улстай холбоотой байна. Тиймээс вирусээр халдварлагсдын тоо одоо мэдэгдэж байгаагаас хэд дахин их байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлж байгаа юм.

 111122832 f653c69b f0e7 422a b163 e6fcc6f82522

Тухайлбал Парламентын 290 гишүүний 23 нь вирусийн сорил эерэг гарсан байна. Түүнчлэн Ираны яаралтай түргэн тусламж үзүүлэх газрын дарга Пирхоссейн Коливанд халдвар авсан нь тогтоогджээ. Улсын дээд удирдагч Аяатолла Аль Хаменейн зөвлөх, ойрын холбоотой байсан 71 настай Моахаммад Мирмохаммади коронавирусийн улмаас нас барсан байна.

Өнөөдрөөс эхлэн улс орон даяар коронавирусийн халдвар илрүүлэгч дэлгэцийг ашиглахаар болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн баг даваа гарагт Иран улсад тусламж үзүүлэхээр ирсэн байна.

 111122830 5f16bb84 182b 4c89 95e3 16b1e39bfcce

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.