Монголын талд 5,000 жилийн тэртээгээс сүү, цагаан идээг боловсруулсаар иржээ

ХБНГУ-ын Хүн төрөлхтний түүхийн шинжлэх ухааны Макс Планкын хүрээлэнгийн судлаачид болох Шеван Вилкин, Мадлен Блэйсдал нар сүү, цагаан идээнд түшиглэсэн бэлчээрийн мал аж ахуй нь Евразийн зүүн нутагт 5,000 жилийн тэртээгээс үүсэлтэй гэдгийг судалгааны ажлаараа харуулжээ. Вилкин, Блэйсдал нар 2016 онд Монгол улсын их сургуулийн профессор М.Эрдэнэтэй уулзаж судалгааны ажлаа эхлүүлсэн байна.

Pc9YRDh7QFyrTbwAQ9vGAXruGSUMzDolDMleYgKJBvNFxK8mPr8I8d25ul2koOmqWBEhQwCXS VczS2CHKCGge2hoMS6vS Y6LWnICMRGc4TU2o31ZvG8D6sMaf izOnbIw5gMtD

Тэд дорнын тал нутагт бичигдсэн эртний түүх, соёлын хувьсал, эдийн засаг, эрүүл мэнд, хоолзүйн талаар судалж 600-6,000 хүртэл жилийн өмнө амьдарч байсан 200 хүний үлдвэр, бие эрхтэний хэсгийг шинжилсэн байна.  .

uO1tDI0IJgHIhvBb4eWDW5lYuPzblgEFc3osCnmCtUqQfX4tgbKGyPNnRbloHmCJwa6X1iRASGCzEEGrzHgzAutGI8VfLQAnsnLetVl6NVDaf3jKIvyrRaBwSgJcGdr5xxUgpA2B

Үүгээр зогсохгүй Монголын тал нутагт амьдарч байсан нүүдэлчид МЭӨ 3,000 жилийн тэртээгээс хойш өдийг хүртэл сүү, цагаан идээг бүх цаг үеийн турш уламжлал болгон хэрэглэж ирсэн хэмээн судалгааны материалдаа онцолсон байна. Энэ нь эрдэмтэн судлаачдын хүн төрөлхтөн сүү, цагаан идээ хэрэглэж байсныг гэрчлэх хамгийн эртний олдвор болжээ.

gbHfJUISA4EX7xYQXmak9zd m3hZT32NqPqpKhXzYDU89zfPrZan86UXo39v8SPHxRKZblJ ZvWxUHoXegJfqa2A67AzClsDQ4o3kHs68oopjHHFNK 77gz1vC8VYQImzX8lvHBt

Түүнчлэн айргийг хүрэл зэвсгийн сүүлч үед, Монголын эзэнт гүрний үед, үүнээс ч өмнө буюу МЭӨ 1,200 жилийн тэртээ хэрэглэж байсан баримт нотолгоог судалгааны үеэр илрүүлсэн байна. Орчин цагийн Монголын ард түмэн, тэр дундаа малчид үхэр, сарлаг, хонь, ямаа, адуу, цаа буга, тэмээний сүүг боловсруулан хэрэглэх нь соёлын чухал өв болон хадгалагдан ирсэн билээ. ХБНГУ-ын Хүн төрөлхтний түүхийн шинжлэх ухааны Макс Планкын хүрээлэнгийн эрдэмтдийн бичсэн “Сүү, цагаан идээнд түшиглэсэн бэлчээрийн мал аж ахуй нь 5,000 жилийн туршид зүүн Евразийн тал нутгийн ард түмний амин зуулгыг залгуулсаар иржээ” судалгааны бүтээлийг Э.Золжаргал монгол хэлнээ хөрвүүлэн natureecoevocommunity.nature.com цахим хуудсанд бүрэн эрхээр нь байршуулсныг доорх линкээр оруулав.

Энд дарах

Эх сурвалж: Nature Research Ecology and Evolution Community

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.