Эрсдэлтэй бүсээс ирсэн 22 зорчигчийг тусгаарлалаа
Өнөөдөр өглөөний Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, долоо хүнийг ХӨСҮТ, есөн хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгөв.
Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн зургаан зорчигчийг тусгаарлалаа. Тэдний тав нь Монгол улсын, нэг нь Япон улсын иргэн байна.
Халдварт өвчний дэгдэлт өндөр бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн тул ийнхүү тусгаарлаж, тандалтын арга хэмжээ авч байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.