Шүүгч Л.Бямбаа агсны үхэлд буруутган ШШГЕГ-ын алба хаагчдыг шүүж байна

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид алба хааж байсан Г.Сүхболд нарын дөрвөн алба хаагчийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг саяхан эхэлжээ.

Дээрх хүмүүсийг Монгол Улсын гавьяат хуульч, УДШ-ийн шүүгчээр ажиллаж байсан нь Л.Бямбаа агсныг амиа хорлож байхад нь тусламж үзүүлээгүй хэмээн буруутгаж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.