Уйгуруудыг барууны үйлдвэрүүдэд албадан ажиллуулж байжээ

Австралийн Канберрад төвтэй стратегийн бодлогын хүрээлэнгийн хийсэн судалгаагаар БНХАУ-д саатуулагдсан болон баригдсан уйгур иргэдийг тус улсад үйл ажиллагаа явуулдаг барууны томоохон брэндүүдийн үйлдвэрүүдэд албадан хөдөлмөр эрхлүүлдэг болохыг мэдэгджээ. Ойролцоогоор 80,000 орчим уйгур иргэнийг Шинжаан мужаас авч яван үйлдвэрүүд рүү аваачдаг хэмээн судалгаанд дурдсан байна.

Судалгааны материалыг бүрдүүлэхдээ олон нийтэд нээлттэй мэдээллийн сан, хиймэл дагуулаас авсан зураг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эх сурвалжуудыг ашигласан байна. . Тэдгээрийн заримыг нь дахин боловсрол эзэмшүүлэх засан хүмүүжүүлэх төвүүдээс шууд авчирсан гэж дээр материалд онцолсон байна.

Уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлдэг 83 брэндийн үйлдвэрүүдийн дунд Apple, Nike, Volkswagen зэрэг дэлхийд алдартай компаниуд ч багтжээ. Эдгээр томоохон компаниудын төлөөлөгчид бизнесийн үйл ажиллагаандаа олон улсын стандартыг чандлан сахидаг ба мэдээллийн үнэн бодит эсэхийг шалгахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.