СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдөр Ардын хувьсгалын гарамгай удирдагч, Их жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдөр

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Тэрээр одоогоос 127 жилийн өмнө 1893 оны 2 дугаар сарын 2-нд тухайн үеийн Маймаа (одоогийн Амгалан) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ.

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үйл хэргийг удирдан зохион байгуулалцаж, Монгол улсын орчин цагийн зэвсэгт хүчнийг үндэслэн байгуулсан эрхэм хүмүүн билээ.

Тэрбээр, бага насандаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулганд тусалдаг байжээ.

Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байгаагүй учир эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо бодлого заалгаснаар 14 настайдаа бичиг үсэгтэй болсон гэдэг.

Тэрээр 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн дарга болсон бөгөөд 1917 онд эх орныхоо төлөө дайнд манлайлан оролцож “Баатар” цолоор шагнауулсан байна. Улмаар 1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг болж, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн. 1921 оны гуравдугаар сарын 1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцон Ардын хувьсгалын үйл хэрэгт бие сэтгэлээ зориулсан түүхтэй.

1921 оны 11 дүгээр сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.

.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.