Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн 8 иргэнийг тусгаарлалаа

Монгол Улсын иргэд БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гаргаж, найман иргэнийг өчигдөр шөнө (2020.02.29-2020.03.01 шилжих) 23:25 цагт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авч хил нэвтрүүллээ.

Эдгээр иргэдийг улсын хилээр нэвтрэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.