ВИДЕО: "Players Championship" тэмцээн өрсөлдөөнтэй явагдаж байна

 

Энэ өдрүүдэд мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансаа олгох "Players Championship" тэмцээн Англи улсад зохион байгуулагдаж байна.

87979320 10156725283137062 731638642262409216 o 01

Урьд шөнө хоёр тоглолт явагдсан ба тус тоглолтуудын бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Ж.Трамп шигшээ тоглолтод шалгарч үлдлээ

Хагас шигшээ эхний тоглолт болох дэлхийн чансааг тэргүүлэгч Ж.Трамп болон дэлхийн чансааны 15-д эрэмбэлэгдэж буй Стефен Магуир нар тун ширүүхэн өрсөлдлөө. Хоёр тамирчны хувд өмнө нь 29 удаа учраа тааран тоглоход Ж.Трамп 15 удаад нь хожоод байсан бол урьд шөнө 16 дахь удаагаа Стефен Магуирыг хожлоо. 

Аваргуудын дуэлд Шаун Мөрфи ялалт байгууллаа

88025177 10156725137687062 1512167623104659456 o

Хагас шигшээд үлдэхийн төлөө "Players Championship" тэмцээний 2011 оны буюу анхны аварга Шаун Мөрфи болон 2016 оны аварга Марк Аллен нар туллаа. Хоёр тамирчин 22 дахь удаагаа учраа таарсан нь энэ бөгөөд Шаун Мөрфи 15 удаа Марк Алленийг хожиж байна. Тоглолт эхнээсээ Шаун Мөрфигийн илүүрхэл дунд өрнөсөн бөгөөд 6:2 харьцаагаар хожил байгууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.