Бага насны хүүхэдтэй ээжүүдийн ажлын цагийг багасгах захирамжийг хотын дарга гаргав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн ажлыг цагийг хорогдуулах тухай А/268 дугаартай захирамжид өчигдөр гарын үсгээ зуржээ.

Уг захирамж нь Нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллагын ажилтан албан хаагчид хамаарах бөгөөд 12 хүртэлх насны хүүхэдтэй ээж, өрх толгойлсон аавуудыг 09-17 цагийн хооронд ажиллуулж, цалин хангамжийг бүрэн бүтэн олгохыг холбогдох удирдлагуудад үүрэг болгожээ.

Ажлын цагийг хорогдуулах уг захирамж гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

download

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.