Өнөөдөр ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна


Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 27-32 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9  градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.