LIVE: Ө.Энхтүвшин: БНСУ-д нас барсан Монгол иргэн коронавирусийн улмаас амиа алдаагүй гэдгийг БНСУ-ын тал мэдэгдсэн
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож байна.
УОК-ын дарга Ө.Энхтүвшин "Улсын онцгой комиссын гишүүд хөл хорио тогтоохоос өмнө орон нутаг руу явж нөхцөл байдалтай танилцсан байгаа. Коронавирус Монголд ороод ирэх вий хэмээн туйлын их болгоомжилж бүхий л арга хэмжээгээ авч ажиллаж байна. Бид нар урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хөл хорих арга хэмжээг авч байна. Үүний үр дүнд Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. ЭМ-ийн сайд Засгийн газрын хуралдааны үеэр БНСУ-д нас барсан Монгол иргэн коронавирусийн улмаас амиа алдаагүй. Харин элэгний архаг үрэвслийн улмаас амиа алдсан гэдгийг БНСУ-ын талаас албан ёсоор мэдээлэл өгсөн гэдгийг дуулгасан. Хойшид Засгийн газраас бүхий л арга хэмжээг авахад та бүхний тусламж дэмлэг хэрэгтэй гэдгийг дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.