М.Селби аварга С.Магиурт хожигдон шуугиан тарилаа

 

87807401 10156722645052062 2778387633380786176 o 01 

Одоогоор шөвгийн 8-ын тоглолтууд явагдаж байгаа ба урьд шөнө явагдсан тоглолтуудыг толилуулж байна. 

М.Селби аварга С.Магуирт 14 дэх удаагаа хожигдож байна

87870184 10156721807537062 3973941490173870080 o

Урьд шөнө дэлхийн гурван удаагийн аварга М.Селби дэлхийн чансааны 15-д эрэмбэлэгдэж буй С.Магуиртай 30 дахь удаагаа учраа тааран тоглолоо. Өмнө нэг удаа тэнцэж 15 удаад нь М.Селби аварга хожоод байсан бол энэ удаад С.Магуирын хожих ээлж ирсэн бололтой. Тус тоглолт маш өрсөлдөөнтэй явагдсаны дүнд 6:5 харьцаагаар С.Магуир ялалт байгуулан хагас шигшээд Ж.Трамп аваргатай тоглохоор шалгарлаа. 

"Players Championship" тэмцээний аварга Ж.Перри шөвгийн 8-аас хасагдлаа

87807401 10156722645052062 2778387633380786176 o

2015 оны "Players Championship" тэмцээний аварга Ж.Перри шөвгийн 8-д БНХАУ-ын залуу тамирчин Я.Бинтаотай учраа таарсан ба мөн л ширүүхэн өрсөлдөөний үр дүнд 6:5 харьцаагаар Я.Бинтао ялалт байгуулан хагас шигшээд шалгарлаа. Тэд анх удаа учраа таарсан нь энэ юм. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.