Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д богино хугацааны айлчлал хийгээд өдөртөө буюу хоёрдугаар сарын 27-ны 22.20 цагийн орчимд Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа.
Эх орондоо ирсэн Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдөөс мэргэжлийн хүмүүс шинжилгээ авч, ном журмын дагуу тусгаарлажээ.
Ерөнхийлөгчийг тусад нь буюу Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарласан байна. Харин Ерѳнхийлѳгчтэй хамт явсан Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын албаны хүмүүсийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сувилалд тусгаарлажээ.
Коронавирусийн халдварын голомт урд хөрш рүү яваад ирж буй Ерөнхийлөгч дагалдан яваа төлөөлөгчдийн хамт УОК-оос гаргасан дүрэм журмын дагуу шинжилгээ өгч, 14 хоног тусгаарлагдана хэмээн УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн юм.