Коронавирусийн халдвартай хүний тоо БНСУ-д 2022, Италид 470 болжээ

Covid-19-ийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 81 мянга давж энэ вирусээр нас барагсдын тоо 2,700 гараад байгаа юм. Хамгийн анх энэ өвчин гарсан газар буюу БНХАУ тэр дундаа халдварын голомт Ухань хотод вирусийн тархалт нэмэгдэх нь илт багасаж, уг вирусийн халдварыг тогтоон барьж хяналтдаа авсанд албан бусаар тооцогдоод байгаа бол БНСУ, Иран, Италид халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж аюулын харанга дэлдлээ.

БНСУ-д халдварын тохиолдол 256-аар нэмэгдэв 

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв өнөөдөр 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд . Шинээр Сөүл хотод 6, Бусан хотод 2, Дэгү хотод 182, Инчон хотод 1, Дэжөн хотод 4, Кёнги мужид 4, Умард Чүнчон мужид 1, Өмнөд Чүнчон мужид 4, Умард Гёнсан мужид 49, Өмнөд Гёнсан мужид 3 тохиолдол тус тус илэрсэн байна.

a525786f bbe9 4751 85aa 259cc534b1e4

Одоогийн байдлаар 70940 (+4288) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 44167 (+4849) иргэний хариу сөрөг гарч, 24751 (-817) иргэний хариу хүлээгдэж байна. .

Итали улсад 12 хүн коронавирусаар нас бараад байна 

. Тус улсын хойд хэсэгт байрлах тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон бөгөөд сургууль цэцэрлэг, кино театруудыг хаажээ.

Сүүлийн хоёр хоногт Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

200227094954 coronavirus italy 0227 large tease

Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс байжээ. Тухайлбал, Латин Америкт илрээд байгаа анхны өвчтөн Италид бизнес уулзалтад оролцсон байжээ.

БНХАУ-д коронавирусийн халдварын шинэ тохиолдол буурч байна 

БНХАУ-д өчигдөр буюу пүрэв гарагт коронавирусийн халдварын 327 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын үндэсний эрүүл мэндийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Энэ нь нэгдүгээр сарын 23-наас хойш нэг өдөрт илэрсэн хамгийн бага тоо болжээ. Өмнөх өдөр нь 433 тохиолдол бүртгэгдээд байсан юм. 

200227115225 coronavirus 0225 beijing 01 exlarge 169

. Мөн өчигдөр шинээр илэрсэн тохиолдлуудын 318 нь Covid-19 өвчний тархалтын голомт болоод буй Хубэй мужид бүртгэгдсэн байна.

Эх газрын Хятадад пүрэв гарагийн оройны байдлаар нийт халдвар авсан хүний тоо 78825 болж, 2788 хүн нас барж, 36117 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.