Энэтхэг: Трампын айлчлалыг цуст мөргөлдөөнөөр угтав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд энэ долоо хоногийн эхэнд Энэтхэг улсад албан айлчлалаа эхлүүллээ. Гэвч түүнийг Энэтхэгийн нийслэл.

Энэтхэгийн эрх баригчдын баталсан иргэншил олгох хуулийн шинэ төслийг эсэргүүцсэн жагсаал Хинду болон Исламын шашинтнуудын мөргөлдөөнөөр үргэлжилжээ. Цус асгаруулсан мөргөлдөөн Трампын уулзалт хийж буй хотын төвөөс хойш 18 км-т Дели хотын зүүн хойд дүүрэгт гарсан байна.

Иргэншил олгох хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн жил баталснаас хойш Исламын шашинтнуудыг хавчин гадуурхлаа хэмээн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн улс орон даяар өрнөсөн юм. Харин Дели хотод жагсаал цуглаан өчигдрийг хүртэл тайван замаар үргэлжилж байжээ.

 111038490 gettyimages 1202999962

Трамп айлчлалынхаа үеэр хэвлэлийн бага хурал хийхэд Делид болсон цуст мөргөлдөөн, жагсаал тэмцлийн талаар сэтгүүлч сурвалжлагчид асуухад асуултад хариулахаас зайлсхийж, Энэтхэг улсын эрх баригчдын шийдэх хэмээжээ.

 111038460 gettyimages 1202945091

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.