СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-24

“Шүүгдсэн” шүүлтүүрийн дараа юу хийх вэ, засаг төр өө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн нэгдүгээр сард нэг сонирхолтой явдал болж байсан юм. Тухайн үед УИХ дахь МАН-ын бүлэг 2018, 2019 онд Засгийн газрын хэрэгжүүлэх гол ажлууд болоод агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж байлаа. Тэр үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Агаарын бохирдлыг бууруулах тодорхой шийдлүүдийг эрэлхийлж байна. Ингэхдээ нэг л зүйлийг голчилж харж байгаа. Тухайлбал, .

Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны фэйсбүүк хуудсандаа “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай . Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” хэмээж байлаа.

Өнөөдөр УИХ ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байна. Энэ дундаас утааг бууруулах асуудал олны анхааралд орлоо. Орох ч ёстой. Ер нь сэтгүүлчид жилийн жилд бичсээр нийслэлийн утааны хор уршиг улиг сэдэв болчихсон. Яг үүн шиг төрөөс авч байгаа арга хэмжээнүүд “шүүгдсэн нь” ч цөөхөн сэдвийг тойрон эргэлдсээр байгааг хэлэх хэрэгтэй.

. Гэвч залуу сайд энэ мөнгөний 54 тэрбум төгрөгөөр нь гэр хорооллын 100 мянган айлын янданд хорт утааг бүрэн шатаах цахилгаанаар ажилладаг индукцийн төхөөрөмж тавих талаар ярьж эхлэв. Янданд сууриулуулж хорт утааг цэвэршүүлэх зориулалттай гэхээр шүүлтүүр ч гэж ойлгосон болно. Н.Цэрэнбат сайд нэгэнтээ “Шүүлтүүр тараах нь гэж шүүмжилж байна. Одоо зоригтой алхмуудыг хийж чадахгүй юм бол хэзээ хийх юм бэ. Утааны шүүлтүүр авсан айлууд бар код, смарт апплейкшнтэй болно. Цахилгаан түгээх сүлжээ компани нь түүнийг хянаад явна. Хятадын “Haier” компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж ирнэ. Тус компанийн зүгээс үйлдвэрлэлийн баталгаа өгсөн. Уг компанийнхан Монголд ирж бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулна. Бид тэдэнд хандсанаар хамтарч ажиллахаар болсон. Шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа” гэж байлаа. Гэхдээ монгол залуучууд бүтээж Хятадын алдартай компаниар үйлдвэрлүүлэх гэсэн түүний “шүүлтүүр”-ний тухай яриа олныг хэрдхийлгэсэн юм.

гэж байгаа. “Муу хүүхэн дээр ишигтэй ямаа” гэдэг шиг нүүрсээ түлээд, дээр нь цахилгааны төлбөр төлөх айл өнөөдөр гэр хороололд олон биш. Олон байлаа ч энэ оновчтой шийдэл мөн үү. Цахилгаан халаагуур ашиглаж буй айлуудын тогны мөнгө хэдий шөнийн тарифын хөнгөлөлттэй ч дүн өвлөөр сардаа 300 мянган төгрөгөөс бага гардаггүй. 2.5 кВт-ын төхөөрөмжийг бүтээгчид гэр хорооллын өрхүүд юм. Эх оронч хүнд ч энэ зэргийн мөнгө амьдралд нь хэрэгтэй. Ер нь тэгээд утаанаасаа салсан Лондон, Бээжин гээд томоохон хотын туршлагад яндандаа шүүлтүүр хийсэн зүйл байдаггүй. Харин тэд яндангийн тоог бууруулах чиглэлд илүү ажиллаж, үлдсэн хэсэгт нь сайжруулсан түлшийг нэвтрүүлсэн байдаг. Тийм болохоор өнгөрсөн өвөл зуух тараах тухай ярьж . Сүүлийн өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлэг зогсоо зайгүй хуралдлаа. Ингэхдээ 54 тэрбум төгрөгийг сайдаас багцаас ор тас хассан гэх мэдээлэл цацагдаж байна. Өчигдөр 2019 оны улсын төсвийн төслийг УИХын Байнгын хороодоор хэлэлцсэн. Тэр үеэр гишүүд янданд сууриулуулах төхөөрөмжийн талаар ярихаас цааргалж байснаас үзэхэд энэ мэдээлэл үнэний ортой болов уу. Тэгвэл нийслэлийн утааг дорвитой бууруулах чиглэлд одоо ямар ажил хийх вэ.

Үндэсний аудитын газраас өчигдөр 2002-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажлуудын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. . Үндэсний аудитын газрын гүйцэтгэх аудитын газрын захирал Д.Одгэрэл “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг харвал улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу ийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байгаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлон, арга хэмжээний үр дүнг агаарын чанартай харьцуулсан үнэлгээ хийгээгүй байна.  Тиймээс Агаарын бохирдол дорвитой, илт мэдэгдэхүйц буураагүй” гэсэн юм. Мөн “Агаарын бохирдлыг бууруулахад судалгаанд хөрөнгө зарцуулсан ч түүнийгээ цаашид авч хэрэгжүүлэх тал дээр анхааралгүй орхиж, үр дүнгүй ажил болгосон. Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламж хэт бага. . Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын айл өрхүүдэд гэрийн дулаан алдалтыг бууруулах чиглэлээр гэрийн бүрээсийг шинэчлэх ажил хийсэн ч тэр нь зорилтот бүлэгтээ хүрээгүй, хэчнээн айл өрхөд хүрч, үр дүнгээ өгч байгаа талаар бүртгэл, мэдээлэл байхгүй. Сайжруулсан зуухыг хэрэглээнд нэвтрүүлсэн ч технологийн дагуу ашиглаагүй, одоо эхнээсээ элэгдэл хорогдолд орж, энгийн зуухны адил ажиллах болсон” гэв. .

Гэр хорооллын айл өрхүүдийн янданд индукцийн төхөөрөмж тавьдаг юм гэхэд бас нэг бодмоор зүйл бий. Өнөөдөр чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байгааг мартаж болохгүй. Төсвийн тухай хуулиар нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих учиртай. Мөнгө төгрөг нааш цааш шилжих гэсээр хоёрдугаар сар гарна. Харин ирэх оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрсийг хална гээд байгаа. Ингээд . УИХ-ын гишүүд ч энэ асуудлаар эхнээсээ яриад эхэллээ. Н.Цэрэнбат сайд өөрөө ч өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр “2019 оны тавдугаар сарын 15наас шахмал түлш Улаанбаатарт хэрэглэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Таван  толгой” компанийн хажууд “Тавантолгой түлш” компани байгуулагдаад үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил хийгдэж байна. Үүний үр дүнд ирэх оны есдүгээр сарын 15 гэхэд шаардлагатай байгаа 600 мянган тонн шахмал түлшний тодорхой хувийг хийнэ. Мөн үүн дээр тодорхой хувьд хувийн хэвшилтэй ажиллах болно гэдгийг хэлье” хэмээж байлаа. Өнөөдөр нийслэлд утаа суугаад эхэллээ. Удахгүй улам өтгөрнө. судалгааг эрүүл мэндийн байгууллагууд сануулсаар байна. Утааны уршиг урагт нөлөөлж эхэлснийг дээр дооргүй ярьж байгаа. Ийм үед БОАЖ-ын сайдын оруулж ирсэн шүүлтүүр намын бүлэг дээр нь “шүүгдээд” бүр хэрэгжих нь өнгөрөв. Уг нь Засгийн газар бүрэн шаталттай сайжруулсан түлшний үйлдвэрээ эртхэн барьсан бол утаанд шүүлтүүр тавихаас хамаагүй илүү үр дүнтэй ажил болох байв. Одоо ингэж амаа барихад ч, ам асуухад ч дэндүү хожимджээ. Их хотын иргэдийг бүр яривал .

П.Пүрэв

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.