Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашааны чиглэл дэх хөдөлгөөнийг хориглолоо

“Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолын хүрээнд Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Батширээт сумдын Засаг дарга, ИТХТ-ын дарга нартай зөвшилцөн шинэ төрлийн короновирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Бурхан Халдун Хайрхан болон Ононгийн халуун рашааны чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэлх хугацаанд хориглолоо.

Дээрх чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашаан чиглэлийн хяналтын постонд тавих хяналтыг чангатгах зорилгоор Төв аймгийн Мөнгөморьт сумын нутагт байрлах Цагаан арал болон Хориудын постонд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгаас байгаль хамгаалагчдаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна гэжээ. 

87257003 2785922048164852 3812090840239570944 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.