Зургаан аймагт зам хаахаа мэдэгдэв

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг Улсын онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэх юм. Өчигдрийн байдлаар нийт зургаан аймаг . Дээрх шийдвэр хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд УОК-ын шийдвэр гарснаар албажих юм байна.

Архангай аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэлх хугацаанд хязгаарлах,

Говь-Алтай аймаг: Хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэлх хугацаанд аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах,

Дундговь аймаг: Аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-нээс 27-ны 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах,

Увс аймаг: Аймгийн онцгой комисс хуралдаж хоёрдугаар сарын 21-нээс 26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах,

Ховд аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-нээс 26-ныг дуустал хязгаарлах,

Дорноговь аймаг: Хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.