СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-31

Хороо бүр төвлөрсөн мэдээллийн сантай болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2013-2015 оны хооронд нийслэлийн 151 хорооны мэдээллийг багцалсан manaikhoroo.mn мэдээллийн нэгтсэн системийг хийж байсан билээ.

 Уг мэдээллийн нэгдсэн системд хамгийн их гэмт хэрэг их гардаг цэг, үерийн аюултай бүс, хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга, холбогдох үйлчилгээний ажилтнуудын утасны дугаар, автобусны байршил, өрхийн эмнэлэг, хорооны цагдаагийн хаяг байршил, холбогдох утас зэрэг шаардлагатай бүх мэдээлэл байсан боловч сүүлийн хэдэн жилийн хугацаанд шинэчилж сэлбээгүйгээс үүдэн хаягдаж орхигдоод байсан юм.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар manaikhoroo.mn мэдээллийн нэгтсэн системийг үргэлжлүүлэн хөгжүүлж зөвхөн байршилд суурилсан захиргааны тоон мэдээллээс гадна бусад төрлийн боломжит тоон мэдээлэл цуглуулах, боловсруулах, өгөгдлийн шинжилгээ хийж үр дүнг нь бодлого төлөвлөлтөд ашиглах зэрэг шаардлагад тулгуурлан шинэчлэх ажлыг хийж эхлэхээр болжээ.

Хороодын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлж, мэдээллийг шинэчлэх ажлыг хоёрдугаар сарын 15 гэхэд дуусган ашиглалтад оруулах юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.