Монголоос бусад орон төлбөр төлөх нөхцөлтэйгээр иргэдээ татаж байна

БНХАУ-ын Ухань хотноо сурч байгаа Монголын 33 иргэний 31-ийг нь өөрсдийнх нь хүсэлтээр авчрах хүсэлтийг БНХАУ хүлээн авчээ. Манай улсын хоёр иргэн ирэхээс татгалзсан гэсэн мэдээлэл байна. 

Монголоос тусгай үүргийн онгоц маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд ниснэ. Зөвшөөрөл өгвөл нисэхэд бэлэн гэдгээ манай тал удаа дараа мэдэгдэж байсан билээ. 

Тусгай үүргийн онгоцны зардлын талаар өчигдөр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Бүх зардлыг Засгийн газраас шийдвэрлэнэ" хэмээн мэдэгдсэн юм. 

Харин БНХАУ-ын Ухань хотоос тусгай нислэгээр нутаг буцаж буй Японы иргэд улсдаа тус бүр 80 000 иен, БНСУ-ын иргэд тус бүр 300 000 вон төлөх нөхцөлтэй ирж байгаа гэсэн мэдээллийг тус орны мэдээллийн байгууллагууд өгч байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.