LIVE: ЦЕГ: ЗДТГ-ын өрөөнд архидан согтуурсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нь урьд шөнө өөрийнхөө эзэмшлийн автомашинд ил харагдах шархгүй нас барсан байсныг цагдаагийн алба хаагчид өглөөний 05-06 цагийн үед олжээ.
Уг хэргийг талаар Говь-Алтай аймгийн иргэнтэй утсаар холбогдон тодруулахад “Аймшигтай хэргийн талаар аймаг даяараа л ярилцаж байна. Өчигдөр манай аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаярын төрсөн өдөр болсон учраас Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнд архидалт болсон юм билээ. Улмаар Засаг дарга В.Рэнцэндорж ГБХЗХГ-ын дарга С.Болормаа болон тус газрын ажилтан н.Лхагважаргал нарыг өрөөндөө дуудан ирүүлж архинд явуулсан гэж ярьж байна. Талийгаач эмэгтэй хамгийн сүүлд ээжтэйгээр 21.00 цагийн үед яриад ажлаасаа гардаг юм бил үү дээ. Засаг дарга дарамтлаад хэцүү байна” гэж хэлсэн гэсэн. Хэргийн газарт ажилласан хүмүүсийн ярианаас сонсоход камерын бичлэг дээр шөнийн 12.20 цагийн үед талийгаачийг Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнөөс үүрч гарч байгаа нь харагдсан юм байна. Талийгаач тэр үед нас барсан бололтой ямар ч үйлдэл, хөдөлгөөн хийхгүй байсан. Улмаар үүрийн 05.00-06.00 цагийн үед талийгаачийг ажлын газрынхаа үүдэнд осгосон байдалтай нас барсан байсныг цагдаа нар олсон” гэдэг мэдээлэл байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.