Боксын спорт Монголын спортын топ төрлөөс хасагдсан уу?

 

Монгол улс олимпийн их наадамд 1964 оноос хойш оролцож ирсэн 56 жилийн түүхэндээ 26 медалийг спортын дөрөвхөн төрлөөр хүртсэн байдаг. Үүнд боксын спортоор долоон медаль хүртсэн нь уг спорт манай топ спортын төрөл болохыг баталж буй хэрэг биз ээ. Энэхүү спорт нь манай улсад хөгжөөд 70 гаруй жилийн түүхэндээ Монгол түмнээ баярлуулсаар ирсэн. Сүүлийн гурван олимп дараалан медаль хүртсэн спортын төрөл бол бокс. 

Гэвч энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Юнескогийн дэмжлэгтэйгээр “Олон улсын залуучуудын ногоон наадам” олон улсын спортын их наадамд боксын спорт багтаагүй байна. Манай улсад анх удаа зохион байгуулагдах тус наадамд чухам яагаад боксын спорт багтсангүй вэ? 

НОГООН

Мөн түүнчлэн дөрөвдүгээр сард зохион байгуулагдах Монголын оюутны спортын V наадамд мөн л боксын спорт багтаагүй байна. Уг наадам нь тив дэлхийн тэмцээн, наадамд өрсөлдөх монгол тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой ч сонгогдсон 13 спортын төрөлд нь боксын спорт багтсангүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.