Цас орсны дараа зам тээврийн ослын дуудлага 23 хувиар өсчээ

Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 724 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, 4 хүний амь нас эрсэджээ.  

Тухайлбал,

Мөн өчигдөр 00.02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Толгойтын зам, Наран төвийн урд замд Honda Fit  маркийн автомашины жолооч Б нь 30-35 насны явган зорчигчийг  мөргөж амь насыг нь хохироосон осол гарчээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 22.5  хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 23.1 хувиар, хүний амь нас хохирсон осол 2 дахин  өссөн байна. 

 

             

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.