“Мөс” Ш.Урангоогийн хар тамхи, залилангийн хэргийг давхар шалгаж байна

Жүжигчин Б.Энхтүвшинтэй хамт хар тамхины хэргээр баригдсан Шугар овогтой Урангоогийн талаар livetv.mn өмнө нь мэдээлсэн.

Хэргийг нэхэн сануулбаас, Ш.Урангоо нь 2011 болон 2019 онуудад хар тамхины төрөлд багтах “Мөс” хадгалсан, хэрэглэсэн хэрэгтээ цагдаагийн байгууллагад баригдаж байсан юм. Сүүлд буюу 2019 оны 10 сарын 19-нд жүжигчин Б.Энхтүвшин болон өөр нэг залуугийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутагт дэвсгэрээс баригдсан нь олны анхааралд өртөөд байгаа юм.

.

Тэрээр 2011 онд хар тамхины хэргээр анх баригдсан ч СЭМҮТ-ээс “хэрэг хүлээх чадваргүй” гэсэн бичиг гаргуулж, хэргээс мултарсан байж болзошгүй гэж үзэж, шалгаж байна. Мөн, япон нөхрийнхөө итгэлийг олон, их хэмжээний хөрөнгө оруулалт татан залилан мэхэлж, уг мөнгөөрөө “Ривер гарден”, “True L”, “Маршал” хотхонуудад орон сууц худалдан авсан гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж, шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.