СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-31

Албан тушаалтнуудын 61.7 хувь нь АТГ-т ХОМ-ээ мэдүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Авлигын эсрэг хуульд заасны дагуу Төрийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэг хүлээдэг.

Өнөөдрийн байдлаар АТГ-т УИХ-ын гишүүн 8, Засгийн газрын гишүүн 2, Төрийн нарийн бичгийн дарга 3, Агентлагийн дарга 8, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 8, бусад 14,  нийт 43 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлээд байгаа аж.

Улсын хэмжээнд өнөөдрийн 10.00  цагийн байдлаар 25,885  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлээд байгаа бөгөөд явц байдал 61,7 хувьтай байна хэмээн АТГ-аас мэдээллээ.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурор, Хил хамгаалах ерөнхий газар, Эрчим хүчний яам, орон нутгаас Увс, Хэнтий, Дорнод, Завхан аймгууд 80-аас дээш хувьтай байна.

Харин Сангийн яам, Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төв болон Дорноговь аймгуудын албан тушаалтнуудын ердөө 30 хувь нь ХОМ-ээ мэдүүлсэн дүн мэдээлэл гарчээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.