Эрээнд байгаа 100 гаруй иргэнээ өнөөдөр авчирна

Улсын онцгой комисс өчигдөр цаг үеийн асуудлаар хуралдлаа.

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар. Автобусанд сууж амжаагүй иргэд төмөр замаар болон агаарын замаар дамжин эх орондоо ирэх боломжтой” гэв. Мөн “Уханьд байгаа 31 оюутныг авчрахад бэлэн болсон. БНХАУ-аас 56 улс өөрийн иргэдээ авахаар нислэгийн зөвшөөрөл хүлээж байна. Зөвшөөрөл гармагц онгоцны багт тавих хяналт, тухайн иргэдийг суулгахаас өмнөх шинжилгээний бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна” гэлээ.

Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “. Дэлхийн зарим улс Ухань хотоос иргэдээ авахдаа халдварт өвчин судлалын төвдөө хэвтүүлэхгүйгээр өөр бүс нутагт тусгаарлан, шинжилгээнд хамруулж байна. Энэ туршлагад үндэслэж тусгай объектыг судалж байна” гэв. Мөн “Манай улсад амны хаалт, гар ариутгах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ганц хувийн компани бий.

Энэ үйлдвэр БНХАУ-ын Хуабэй мужаас түүхий эдээ авдаг тул үйлдвэрлэл нь тасрах магадлалтай. Иймд түүхий эд татах тухайд Энэтхэг, Солонгос Улсад хандсан. Эдгээр улсад өөрсдөд нь мөн амны хаалт хомсдсон учир олон улсын байгууллагад хандаж байгаа” гэв.

Б.Отгонзаяа

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.