Коронавирус агааржуулалтын хоолойгоор дамжин халдварлаж болзошгүй

Хонконгийн оршин суугчдын амьдардаг орон сууцанд хоёр өөр давхарт амьдардаг иргэд коронавирусийн халдвар авсныг албаныхан тогтоожээ. Тиймээс эрх баригчид шинэ төрлийн коронавирусийн халдвар агааржуулалтын хоолойгоор тархаж байж болзошгүй гэж үзэн тухайн орон сууцанд амьдардаг оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн тухай өнөөдөр мэдээлсэн байна.

Мөн тэдгээр оршин суугчдыг халдвар авсан байж болзошгүй тул тусгаарлажээ. .  

Хонконгийн Эрүүл мэндийг хамгаалах төвөөс өгсөн мэдээллээр орон сууцны угаалгын өрөөний агаарын хоолой задарсан байсан бөгөөд халдвар авсан иргэний амьдарч байсан өрөөнөөс 10 давхраар доор өрөөнд амьдардаг 62 настай эмэгтэй  вирусийн халдвар авсныг тогтоожээ. Мөн гурван өөр хаалганд амьдардаг дөрвөн хүнд шинэ төрлийн коронавирусийн халдварын шинж тэмдэг хэдий нь илэрсэн байна.

Тиймээс Хонконгийн удирдагч Кэрри Лам халдвар агааржуулалтын хоолойгоор дамжин тархаж байгаа эсэхийг нарийвчлан судалж, шинжлэхээ мэдэгдсэн байна.

merlin 168710706 854159c0 02d5 448c 8bd5 1d5ddc43ccd2 superJumbo

Энэ дашрамд мэдээлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар хавар буюу дөрөвдүгээр сард цаг агаар дулаарах хүртэл тархалт нь зогсохгүй гэж Нью Хэмпширт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: The New York Times  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.