Японы тэрбумтан сар руу хамт аялах найз бүсгүй хайхаа зогсоожээ

Япон улсын тэрбумтан төдийгүй сар руу аялах анхны аялагч гэдгээрээ дэлхийд танигдсан Юсаку Маезава Space X-ын төсөлдөө хамт аялах найз бүсгүйн эрэлд гарснаа олон нийтэд зарлаад байсан юм. Түүний хэлснээр сар руу хамт аялсан бүсгүйгээ амьдралынхаа дотно хамтрагчаар сонгох ба 20 орчим насны ганц бие залуу бүсгүй байх ёстой аж.

. Тодруулбал Японы тэрбумтан залуу 2023 онд сар руу хийх аялалдаа хэн нэгэн хамтрагчгүйгээр ганцаараа нисэх хэвээрээ юм байна.

44 настай тэрбумтан энэ сараас эхлэн цахимаар найз бүсгүй болох хүсэлтэй залуу бүсгүйчүүдийг хайж эхэлсэн билээ. Тэрээр 27 настай жүжигчин Аяаме Горикигоос салаад удаагүй байгаа ажээ.  

Юсаку Маезава олон нийтийн цахим сүлжээнд анхаарал татсан үйлдэл хийж буй анхны тохиолдол энэ биш юм. Шинэ он солигдох мөчид тэрээр .

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.