Д.Трампын хилийн хана салхинд далийжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампанит ажил болгон 2016 онд ялалт байгуулсан Мексикийн хилийн дагуу цагаачдаас хамгаалах хана барих ажил салхин шуурганд дайвж, налсан тухай The Guardian мэдээлжээ.

Калифорни мужийн Калексико тосгон, Мексикийн хилийн дагуу байрлах Мексикали тосгонд хил дээр барьсан есөн метр өндөр төмөр хавтан хурц өнцөг үүсгэн ганхсан байна. .

Лос Анжелес Таймс сонинд нийтэлснээр Мексик улсын эрх баригчид азаар нэн даруй яаралтай арга хэмжээ авсан тул ойролцоо амьдардаг иргэдэд гарз хохирол учраагүй байна. Мөн гудамжны хөдөлгөөний чиглэлийг өөрчилж зохицуулжээ.

Уг төмөр хавтангууд нь Трампын Мексикийн хилийн дагуу 3,000 км урт хана барих ажлын нэг хэсэг юм байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.