Куба, Ямайкийн орчимд 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөв
Карибын тэнгисийн орчимд 7,7 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн сэрэмжлүүлэг өгсний дараа АНУ-ын Флорида мужид албан байгууллагуудын барилгыг чөлөөлж, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Газар хөдлөлтийн голомт Куба, Ямайк, Кайманы арлуудын дунд хөрсний гүний 10 км-т бүртгэгджээ. Ойр орчмын төдийгүй хэдэн зуун км-ын зайтай арлуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийллийг мэдэрсэн иргэд газар хөдлөлт маш хүчтэй байсан нь хэмээн ярьжээ.
Цунамийн сэрэмжлүүлэг өндөр түвшний анхааруулга дохио ирсэн ч удалгүй цунамийн аюулгүй гэдгийг мэдээлсэн байна. Кайманы арлуудад 0,4 метр өндөр далайн давалгаа үүссэн ч аюулгүй өнгөрчээ.

Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.