Дэлхийн хамгийн үнэтэй онгоц В-2 Spirit бөмбөгдөгчийг танилцуулж байна

Дэлгэсэн далавчны хэлбэртэй В-2 Spirit бөмбөгдөгч онгоц цэрэг армийн зориулалттай бусад онгоцуудаас содон аж. Энэ онгоц хэлбэр хэмжээгээрээ радарт бараг харагддаггүй төдийгүй үнийн хувьд ч дэлхий дээрх хамгийн үнэтэй нисдэг төмөр хүлэг юм байна.

Байлдааны энэ онгоцыг хүйтэн дайны үед анхлан   бөгөөд орчин цагт шинэчлэн сайжруулсан хувилбар нь хоёр тэрбум ам.долларын үнэ хүрэх ажээ. 30 жилийн өмнө анхны нислэгээ хийж байсан бол Берлиний хана нурснаас хойш дахин Оросын агаарын орон зайд нэвтрээгүй гэж үздэг.

http%3A%2F%2Fcdn

Дайн байлдааны үед ялагдаж үзээгүй В-2 дэлхийн хаана  ч хүрч нисэх чадалтай ба нислэгийн дундуур шатахуунаа цэнэглэх бүрэн боломжтой. АНУ-ын нисэх хүчинд одоогоор ашиглаж буй стратегийн зориулалттай гурван төрлийн бөмбөгдөгч онгоц ашиглаж байгаагийн нэг нь юм.

http%3A%2F%2Fcdn

Хамгийн удаандаа 44 цагийн турш тасралтгүй нислэг үйлдэж байжээ. 2001 онд Миссури мужаас Афганистан руу тусгай ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр уг урт нислэгийг хийсэн байна. Бүхээгийн ард байрлах хавтгай зайд хоёр нисгэгч ээлжлэн амрах бүрэн боломжтой. Мөн хоол хүнсээ нөөцөлж, бие засах газрыг ч марталгүй хийсэн байна. Тус бүр нь хоёр тэрбум ам.долларын үнэтэй В-2 Spirit бөмбөгдөгч онгоцыг .

http%3A%2F%2Fcdn

http%3A%2F%2Fcdn

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.