LIVE: "Хүчит шонхор", "Нарантуул-2" захуудын нөхцөл байдал ямар байна вэ?

Корона вирустэй холбоотойгоор "Хүчит шонхор" захын хөл хөдөлгөөн ихэссэнээс нэг урсгалтай болголоо гэсэн мэдээллийг ТЦА-наас өгсөн. Бид байдлыг газар дээрээс нь сурвалжилж байна. 

"Хүчит шонхор" худалдааны төв энэ сарын 28-ны өдрийн 11 цагийн байдлаар хөл хөдөлгөөн ихтэй байна. Тээврийн цагдаагийн албанаас автомашины хөдөлгөөн их байгаа тул Дэнжийн 1000 уулзвараас Нарантуул-2 хүртэл урдаасаа хойшоо нэг чиглэлд оруулсан байна..

"Хүчит шонхор" худалдааны төвд үхрийн цул мах 11000 төгрөг, хонины мах 7000-7700 төгрөгийн хооронд байна. Харин иргэдийн ярьж буйгаар гурил, будааны үнэ нэлээн нэмэгдсэн байна гэлээ.

Улаанбаатарын 10 кг гурилыг 13000, 5 кг цагаан будаа 22000 төгрөгөөр зарж байна. Харин хүнсний ногооны үнэд өөрчлөлт ороогүй хэмээн худалдаачид дурдав. Махны үнэ 200-500 төгрөг нэмэгдсэн нь махны нийлүүлэлт муугаас болсон хэмээн худалдаачид дурдсан бөгөөд тэрнээс бол хүнсний эрэлт хэрэгцээ ихссэн гэх сургаар үнээ нэмээгүй хэмээн тайлбарлав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.