Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын бөмбөгдөгч онгоц осолджээ

Афганистаны Газни мужид даваа гарагт АНУ-ын цэргийн онгоц унаж осолдсон байна. Афганистан дахь Америкийн цэргийн хүчний төлөөлөгч мэдээллийг баталж, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэжээ.

Одоогоор онгоц гадны нөлөөтэй буюу онгоцыг буудаж сөнөөсөн гэх сэжүүр ажиглагдаагүй байгаа юм. Америкийн армийн бөмбөгдөгч .

Талибаны зэвсэгт бүлэг өөр нэг байлдааны онгоцыг буудаж сөнөөсөн гэж мэдэгдсэн ч худал мэдээлэл гэдгийг Афганистан дахь Америкийн цэргийн хүчин баталжээ. Е-11А бөмбөгдөгч онгоцны ослын талаар бусад дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгөх боломжгүй гэжээ.

Америкийн 12,000 гаруй цэрэг Афганистанд алба хааж байна. 2001 оноос хойш Америкийн 2,400 алба хаагч Афганистаны дайнд амь үрэгджээ. Өнгөрсөн жил цэргийн тусгай ажиллагааны үеэр Вашингтон 23 цэргээ алдсан байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.