ОУОХ тамирчдынхаа аюулгүй байдлыг хангана

 

БНХАУ-ын Ухань хотноо онц байдал зарласантай холбогдуулан тус улсад зохион байгуулагдах хуваарьтай байсан бүхий л томоохон тэмцээнүүдийг цуцлаад байна. 

skysports coronavirus china 4900752

Олон улсын олимпийн хорооноос тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс БНХАУ-д зохион байгуулагдах аливаа тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах, өөр улсад шилжүүлэх зөвлөмж гаргаад байгаа бол БНХАУ-ын спортын яамны зүгээс коронавирусийн тархалтаас шалтгаалан энэ оны дөрөвдүгээр сар хүртэл БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр аливаа, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан байна. 

Тухайлбал "Токио 2020" олимпийн их наадмын Ази, Номхон далайн бүсийн эрхийн төлөөх тэмцээн ирэх сарын 3-14-ний өдрүүдэд Ухань хотноо зохион байгуулагдах хуваарьтай байсныг цуцалж гуравдугаар сарын 3-11-ний өдрүүдэд Иордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулахаар боллоо. Уг эрхийн тэмцээнээр хөнгөн жинд эхний зургаа, дунд жинд эхний тав, хүнд жинд эхний дөрвөн байр эзэлсэн тамирчдад “Токио-2020” оролцох эрхээ авах учиртай. 

Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн олимпийн эрхийн төлөөх тэмцээн ирэх сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах байсан ч мөн л байршлаа сольж Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдахаар боллоо. 

Чөлөөт бөхийн ази тивийн эрхийн олгох тэмцээн БНХАУ-ын Шиань хотноо гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах байсан ч мөн цуцлагдах нөхцөл байдал үүсээд байна. 

Харин таеквондогийн ази тивийн эрхийн төлөөх тэмцээн БНХАУ-ын Шиан хотноо дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах хуваарьтай байгаа ч одоогоор цуцлагдах эсвэл хойшлох эсэх нь тодорхойгүй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.