Коби Брайнтын дүрийг NBA-ын логонд мөнхлөн үлдээхийг уриалж байна

Домогт сагсанбөмбөгчин Коби Брайнт өнгөрсөн ням гарагт 13 настай охин Жианнагийн хамт нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амиа алдсан билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр ослын шалтгаан тодорхой болоогүй, мөрдөн шалгах ажил Холбооны мөрдөх товчооны ажилчдын тусламжтай үргэлжилж байна.

Харин Кобигийн үнэнч шүтэн бишрэгчид, сагсанбөмбөгт дурлагчид дэлхийн өнцөг булан бүрт эмгэнэл илэрхийлсээр байгаа юм. Тэд А.

Уг хүсэлтэд хэдий нь 800,000 гаруй хүн гарын үсгээ зурсан байна. Одоо байгаа NBA-ын логоны загварыг Алан Сигель зохиосон ба логон дээр байгаа сүүдэрлэсэн дүрсний эзэн Лос Анжелес Лейкерс багийн түүхэн дэх агуу тоглогчдын нэг байсан ерөнхий менежер, өдгөө 81 настай Жерри Уэст юм.

9d8bc10da03f4642a3cdc6ac7b090492

 110670797 gettyimages 566058255

Change.org цахим хуудсаар дамжуулан Nick M хаягнаас уг хүсэлтийг санаачлан, 41 насандаа ослоор амиа алдсан Брайнтын дүрийг Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны логонд үүрд мөнхлөх хүсэлтэй нь гарын үсэг зурахыг уриалжээ. Саналыг дэмжигчид логонд байршуулж болох Брайнтын сүүдэрлэсэн дүрийг өөр өөрийнхөөрөө зурж цахим орчинд хуваалцсан байна.

world us canada 51275170

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.