СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-10-24

Засгийн газар алдагдсан нүүрсний эрэлд мордлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулдаг төрийн мэдлийн хоёр компани бий.  Бидний нэрлэж заншсанаар жижиг буюу орон нутгийн өмчит “Таван толгой” ХК, төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн лицензийн талбайгаас .

Үүнтэй холбогдуулан Засгийн газраас Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсгийг томилж, талаар мэдээлэл гараад байгаа. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “.  Олон жилийн өмнөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлдаг байж. байна.

Урд хилээр экспортолсон нүүрсний хэмжээг олборлосонтой нь харьцуулаад үзэхээр экспортоор гаргасан нь их байгаа. Тэгэхээр бүртгэл тооцоогүйгээр нүүрс гаргасан нь тодорхой байна. Энэ асуудлаар “Таван толгой” компани, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар тайлбар хийх ёстой. Орон нутгийн өмчит компани нэрийн дор бусдын нүүрсийг хулгайлдаг, завшдаг явдал хавтгайрсны нэгэн жишээ. Энэ бүгдийг манай Засгийн газар цэгцэлнэ” гэсэн байна. Улмаар хууль хяналтын байгууллагууд энэ хэрэгт хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалжууд хэлж байгаа юм. Тодруулбал, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн зарим гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, өөрийнхөө эзэмшлийн “Тавантолгой транс” ХХК-д үнийн хөнгөлөлт үзүүлсэн. гарсан зэрэг нотой үйлдлүүдийг АТГ-аас шалгаж эхлээд байгаа аж.

 

Гурван сая орчим Тонн нүүрсний асуудал үүсч болзошгүй

УИХ-ын гишүүн Л.Энхболд анх өнгөрсөн гуравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан, үүнийг нь холбогдох байгууллагууд нотолсон хэмээн мэдэгдэж, АТГ-т шалгаруулахаар хандсан байдаг. Тэрбээр “Тавантолгойн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас нүүрс  алдагдсантай холбоотойгоор ажлын хэсгийн дүгнэлтийг  2018 оны наймдугаар сарын 22-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар шалгалтын дүгнэлтийг авч хэлэлцсэн байна. Тэмдэглэл гаргаж, гарсан бүх зөрчлүүдийг арилгуулахаар Сангийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Уул уурхайн сайд гээд бүх холбогдох сайдад үүрэг өгчээ.  Таван сарын өмнө миний бие “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Монгол Улсын гурван сая иргэний өмчөөс 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан эсэхийг холбогдох байгууллагуудыг нь шалгаач ээ гэдэг асуудлыг хөндөж тавьсан. . Засгийн газраас хийсэн шалгалтын явцад Гаалийн ерөнхий газраас өгсөн дүгнэлтэд Монгол Улсын гаалиар эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон байна. Мөн талаар дурдсан байна. Зарим нь хоосон хил гарсан гэнэ. . Нүүрс тээвэрлэдэг автомашинууд нэг удаадаа 80-125 мянган тонн нүүрс тээвэрлэдэг.. Намайг энэ хэргийг анх мэдээлсний дараа хоёр компани ажиллаад тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс гарсан байна гэх дүн гаргасан.

Харин гэж тогтоосон байна. Үүнийг . Энэ хохирлыг хэн, хэрхэн барагдуулах ёстойг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох ёстой.  . Шалгалтын материал дээр “Таван толгой транс” компанийн 70 хувийг Д.Бат-Эрдэнэ, 20 хувийг Д.Дагвадорж гэдэг хүн эзэмшдэг талаар дэлгэрэнгүй оруулсан байна. Ингээд ямартаа ч нүүрс хулгайлагдсан нь нотлогдлоо. Тодорхой хугацааны дараа энэ хохирлыг хэн төлөх нь тодорхой болох байх” гэдэг мэдээллийг өнгөрсөн наймдугаар сард өгч байлаа. 

Хоосон гарсан гээд байгаа машинуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Нүүрс тээвэрлэдэг автомашинууд нэг удаадаа 80-125 мянган тонн нүүрс тээвэрлэдэг. Үүнийг дундажлаад бодохоор гурван сая орчим тонн нүүрсний асуудал үүсэхийг үгүйсгэхгүй

Үүний дараа Өмнөговь аймгийн ИТХ-ын  дарга Х.Сугир энэ асуудлаар мэдээлэл хийхдээ “Өмнөговь аймгийн нутагт байрладаг “Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанийн 51 хувийн хувьцаа нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмч учраас орон нутгийн өмчийн өмчлөгч нь аймгийн иргэдийн хурал байдаг. Тийм учраас энэ 51 хувьтай “Тавантолгой”-н үр ашиг, цаашдын үйл ажиллагааг сайжруулах, хяналт тавих үүрэг нь зөвхөн аймгийн иргэдийн хуралд байгаа юм. “Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас орон нутгийн уурхайн үр ашгийг бууруулах, аль болох орлогыг нь багасгах үйл ажиллагаа явуулж байгаа тухай гомдол олон жилийн турш ирсэн. Тиймээс 2016 оны наймдугаар сард санхүүд нь шалгалт хийх ажлын хэсгийг аймгийн ИТХ-аас томилж ажиллуулсан. 2017 оны есдүгээр сард “Тавантолгой” компанийн гүйцэтгэлд аудит хийлгэх хүсэлтээ өгсөн. 2018 онд аудит дүгнэлтээ гаргаж ирүүллээ. Тус компанийн ТУЗ-д 2009-2016 онуудад ажилласан хүмүүс бүлэглэн ашиг орлогыг зориуд бууруулуулж “Тавантолгой транс” хувьцаат компани болон бусад цөөн компани, хүмүүс их хэмжээний мөнгө завшсан арга, хэлбэр үйлдлүүд нь төрийн байгууллагуудын шалгалтаар илэрсэн. 

Тухайлбал, “2009 оны нэгдүгээр сард орон нутгийн “Тавантолгой”-н хувьцааны 20 шахуу хувийг эзэмшдэг “Ажнай” гэж нэршсэн. Тэр хүн хурлаас гарах шийдвэрийн 51 хувьд нь нөлөөлөхүйц, шийдвэр гаргах түвшинд 70 орчим хувийн эрхтэй хүн. Энэ хүнийг ингэж оролцох нөхцөл бололцоог тухайн үеийн аймгийн удирдлагууд олгосон” гэсэн. гэдгийг хэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн АТГ-аас  “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргыг томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй гэдгийг мэдээлсэн байдаг.

Хоёр компани акт үйлдээд шийдвэрлэчихсэн асуудал

Харин орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн удирдлагын зүгээс уурхайн асуудлыг улстөржүүлснээр багагүй алдагдал хүлээх болсноо мэдэгдээд дараах тайлбарыг өгсөн. Тус компанийн мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” компани болон орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанийн хооронд кадастрын хил нийлсэн газруудад, дөрөвдүгээр давхарга дээр технологийн зам гаргах зэрэг ажил хийх явцад гэнэ. Гэтэл УИХын гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир нар үүндээр дөрөөлөн  бодит байдлаас гажсан мэдэгдлүүд хийж, төрийн байгууллагаас олон төрлийн шалгалтыг давхардуулан хийсээр тус компанийн үйл ажиллагааг өнгөрсөн зун хоёр сарын хугацаанд зогсоосон юм. Сул зогсолтоос шалтгаалан өнгөрсөн зун .

Түүнчлэн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь улс төрийн байгууллага биш бөгөөд бүх үйл ажиллагаа нь компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Компанийн тухай хуулиар “Тавантолгой” ХК-ийн удирдлагын эрх мэдэл, томилгоо зэрэг нь ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлийн бүрэн эрхийн асуудал бөгөөд улс төрөөс огт хамааралгүйгээр аж ахуйн үйл ажиллагаа нь явагдах учиртайг онцолж байсан юм. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Геологи, уул уурхай хариуцсан газрын захирал Б.Мөнхбаатар хэлэхдээ “Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК нь 1966 оноос өнөөдрийг хүртэл 50 гаруй жил ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бол манай компани 2011 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хиллэн ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа хоёр байгууллагын хооронд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байдаг.

Хил давж нүүрс олборлосон асуудал нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК тусгай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч лицензийн булангийн шав тэмдэг тавихаас өмнөх асуудал юм. Манай хоёр байгууллагын зүгээс хамтарсан ажлын хэсэг ажиллаж, өмнөх он жилүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, акт тогтоол гаргасан. “. Нүүрсний чанар харилцан адилгүй учраас мөнгөн дүнгээр илэрхийлэхэд хэцүү. Энэ асуудлыг эцэслэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн хооронд 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. Нэгэнт . “Эрдэнэс-Тавантолгой” ХК тусгай зөвшөөрлийн хилийн асуудалд онцгой анхааран ажилладаг. Дээр нь компанийн инженер, техникийн ажилчид тогтмол хэмжилт хийн хяналт тавин ажилладаг тул манай компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах оролдлого бүрэн хаагдаж, нэг мөр шийдвэрлэгдсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дээрх асуудлыг мэргэжлийн бус хүмүүс өнгөц харж “Тавантолгой” ХК нь “ЭрдэнэсТаван толгой” ХК–ийн хил давж нүүрс олборлосон талаар удаа дараа ташаа мэдээлэл цацаж, ажлын талбар дээр өдөр тутмын хяналтаа тавиад ажиллаж байгаа инженер техникийн ажилчид болон компанийн нэр хүндийг санаатайгаар унагаж байгаад харамсаж байна” гэж алдагдсан гэх нүүрсийг тайлбарласан байдаг.

Д.Мягмардорж 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.