Австралийн уран бүтээлч элсэн дээр аварга том коала зуржээ

Австрали улсад ойн түймэр ассанаас болж олон сая га талбай, ой шатаад зогсохгүй хэдэн зуун сая ан амьтан үхсэн билээ. Тэр дундаа Австралид нутагшсан имж, уутат баавгай амьдаараа шатаж буй дүр зураг дэлхийн нийтийг шимшрүүлсэн юм.

Тус улсын уран бүтээлч Эдвард өөрийн бие, тармуур ашиглан элсэн дээр 120 метр өндөр уутат баавгайг мөчрөөс дүүжилсэн байдалтай дүрслэн зуржээ. Уутат баавгай нь аюул тохиолдоход модны оройд гарч биеэ хамгаалдаг тул ойн түймэрт ихээр өртсөн юм.

Эдвард уг бүтээлийнхээ доор “Австрали шатаж байна” гэж бичжээ. Тэрээр 2015 оноос хойш уран бүтээлээ эхэлж, гэрэл зурагчин Адам Стэнтэй хамтран ажиллаж байна. 

 Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.