Хар тамхичин цагдаа Б.Билэгсайхан хаана явна вэ?

. Кампанит ажлын хүрээнд, “Мөсний хатан” С.Баярмаа болон Нидерланд улсын иргэн Фройт Вандерхарст, Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатарын Буянжаргал нарын мэдээллийг та бүхэнд шуурхай хүргэсэн. Энэхүү хар тахал баян, ядуу хэнийг ч тойроогүй байгаа бөгөөд энэ удаад хууль, хяналтын байгууллагын ажилтнуудаас хүртэл илэрсэн ноцтой баримтыг та бүхэнд хүргэе. Бидний мэддэгээр прокурорын байгууллагад ажиллаж байсан Хувьтөгөлдөрийн Тамир хар тамхины хэрэгтээ ял эдэлж байгаа билээ. 

2017 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд . Хэргийн газрын үзлэгээр, сэжигтнээс 0,5 грамм “Мөс” буюу метафетамин илэрч, унаж явсан автомашин дотроос нь цагдаагийн албаны жагсаал хувцас гарсан байна.

Гэтэл сэжигтэн нь  Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч Б гэгч байсан нь анхаарал татсан байна. Хэргийг лавшруулан шалгатал цагдаагийн албан хаагч Б гэгч нь хар тамхины хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг дилер байснаас гадна хар тамхи хэрэглэгчийг сүрдүүлж зарим тохиолдолд хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг үнэгүй авч байсан нь илэрчээ. Сэжигтэн Б баривчлагдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсан нь шинжилгээгээр тогтоогдож, өгсөн мэдүүлэгтээ “.

Мөн мөрдөн байцаалтын явцад “Цагдаагийн байгууллагаас зөвхөн би хар тамхи татаж, худалдан борлуулаад байгаа юм биш. Хурандаа, ахмад цолтой хүмүүс ч надтай адилхан хар тамхи зарж байгаа” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байдаг байна. Харин өөр цагдаагийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдсон эсэх талаар баттай мэдээлэл бидэнд олдсонгүй. Өөр нэг албан хаагчийн талаар таамаг мэдээлэл сонсогдсоныг лавшруулан шалгаж байгааг дурдах төдийд цааш үргэлжлүүлье. 

Хар тамхичин цагдаа Б гэгч хэн бэ?

Манай эрэн сурвалжлах алба энэхүү хэргийн мөрөөр мөшгөөд дараах баримтуудыг олсноо та бүхэнтэй хуваалцъя.

. Гэвч, сурсан занг сураар боож болдоггүйн үлгэрээр “Цагдаа болчихвол өөрийгөө хар тамхинаас татан гаргаж чадна гэж бодсон” нь талаар болж, хэрэглэж байх үедээ ЭЦА-ныханд баригдсан нь тэр аж.

Б.Билэгсайханд ял шийтгэл оноосон эсэх нь тодорхой бус байна. Цагдаагийн нэр хүндийг унагасан гэдгээр нь цагдаагийн албаны үүрэгт ажлаас нь чөлөөлөөд өнгөрсөн байх магадлал өндөр байгаа юм.

Шүүхийн архивт "Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Б.Билэгсайхан, Ц.Төгөлдөр нарын хар тамхи хадгалсан, борлуулсан гэмт үйлдлийг 2017 оны 1 сарын 27-нд авч хэлэлцээд, хоёр жилийн ял оноож байсан" нь цагдаагийн албан хаагч Б.Билэгсайхан болох нь тогтоогдсонгүй. Цаг, хугацааны хувьд ч зөрж байгаа учир цагдаа Б.Билэгсайханг шүүхээр шүүж, зохих ялыг эдлүүлэлгүй, цагдаагийн албан үүргээс чөлөөлөх төдий өнгөрсөн бололтой байна.

Хар тамхичин цагдаа Б.Билэгсайхан хаана, юу хийж явна вэ? 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.