Мисс С.Мичидмаа ДБЭТ-ын үзвэрээс анх удаа хоцорчээ

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазарын гэргий, мисс С.Мичидмаа өчигдөр “Хунт нуур” бүжгэн жүжиг үзэхээр очсон боловч хоцорчээ. ДБЭТ-ын үзвэрүүд “монгол цаг”-аар хоцорч биш, цагтаа эхэлдэг.

sumiya 2

Мисс С.Мичидмаагийн хувьд 10 минут хоцорсон тул үзэж чадаагүй байна. Тэрээр энэ талаараа “Яг 10 минут хоцроод, дээрээс нь хараад үлдлээ. Би үзвэрээс 15 минутын өмнө яг суудлаа эзэлсэн байдаг. Анх удаа хоцорч үзлээ. Театрт нэг хоцорсон бол бусдад төвөг учруулж, өмнүүр хойгуур нь явахгүй гэсэндээ орсонгүй. Энэ бол театрын соёл” гэжээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.